шахмал эмийн хэлбэр
Нэг болон хэд хэдэн эмийн бодисыг туслах бодисийн тусламжтай шахах замаар гарган авсан бат бөх чанар сайтай тодорхой хугацаанд задарч уусдаг гадуур болон дотуур хэрэглэгдэхэд зориулагдан тунлагдсан хатуу эмийн хэлбэрийг шахмал эм гэнэ.Шахмал эмийн хэлбэрийн давуу тал
1. Үйлдвэрлэл үйл ажиллагаа нь бүрэн механикжсан
2. Эмийн бодис нарийн зөв тунлагдсан
3. Хадгалах тээвэрлэхэд хялбар олгох тохиромжтой
4. Эмийн бодис нь урт хугацааны турш тогтвортой
5. Эмийн бодсын эвгүй үнэр амтыг далдлах боломжтой
6. Эмийг андуурч хэрэглэхээс сэргийлэж шахмал нэг бүр дээр нэрийг бичих боломжтой
Шахмал эмийн хэлбэрийн дутагдалтай тал
1. Хадгалах явцад хатуурч хатдаг
2. Хүүхэд болон ухааагүй өвчтөн хэрэглэхэд тохиромжгүй
3. Эм ууссаны дараа шимэгдэж буй тэр хэсэгтээ өндөр концентрацийг үүсгэж салст бүрхэвчийг цочроодог.
Шахмал эмийн найрлаганд ордог туслах бодис
1. Холбогч бодис
2. Хөвсийлгэгч бодис
3. Гулсуулагч бодис
4. Дүүргэгч бодис
5. Будагч бодис
6. Амт үнэр оруулагч бодис
Шахмал эм үйлдвэрлэх технологи
1. Шууд шахах арга
2. Мөхлөгжүүлэн шахах арга
Нийт шахмал эмийн 10% л шууд шахах аргаар үйлдвэрлэгддэг
Шууд шахах аргаар шахмал эм үйлдвэрлэн гаргахад хэрэглэдэг нунтаг эмийн бодисууд
1. Урсах чанар сайн
2. Шахагдах чанар сайн
3. Тодорхой хэмжээний чийглэлтэй байх шаардлагатай.
No comments:
Post a Comment