Thursday, April 12, 2018

Араг ясны тогтолцоо

АРАГ ЯСНЫ ТОГТОЛЦОО /Osteologia/ Толгойн яс
Амьтны толгойн ясыг духны ясны шанааны сэртэнгээр гавлын, нүүрний гэж 2 хуваана. Гавлын бүлгийн яснууд нь амьтны тархи үнэрлэх эрхтэн, сонор, тзнцвэрийн эрхтнүүдийн хамгаалах хайрцаг болдгоороо ихээхэн чухал юм. Толгойн ясны гавлын бүлэгт дөрвөн хос биш /дагзны яс, шаантаг яс, элхэг яс, зулайн хоорондох яс/ ба дөрвөн хос /зулайн яс, духны яс, чамархайн яс, хадан яс/ яснууд хамаарагдана.
Дагзны яс-оз. Occipitale нь их бие, хоёр хажуугийн хэсэг, хайрсан хэсэг гэсэн 3 хэсгээс тогтоно. Их биеийн хэсэг нь тархины хойд доод хэсэгт байрлана. Түүний дээд гадаргуу дээр тархины гүүрийн хонхор, уртавтар тархи, харин доод гадаргууд нь булчингийн товгор бий.
Хоёр хажуугийн хэсэгт дагзны том нүхнээс хажуу гадна талд дагзны булуунууд, гүрзэний сэртэнгуүд байрладаг. Дагзны булуунуудын гадна угт 1-3 хэрэлдүүрийн нүх бий.Дагзны ясны хайрс нь богинохон өрген ялтас хэлбэртэйгээр дагзны том нүхний дээд талыг эзэлж оршино. Энэ нь зулайн яс, зулайн хоорондох яснуудтай холбогдож байдаг.
Шаантаг яс-Os .sphenoidale дагзны ясны урд талд үргэлжилж байрлана.Түүнийг их бие, хоёр хос далавч /чамархайн, ухархайн/ , далавчин сэртэн гэж ангилна.
Шаантаг ясны их бие нь урагшаа дээш хушуурч орсон өмнө бие -пресфенойд, түүний ар талд байрлах өнчин тархины хонхорыг агуулсан хойд бие буюу базисфенойд гзсэн хэсэгтэй. Эдгээрээс хоёр гадна хажуу тийш урд хэсэгт нь ухархайн , хойд хэсэгт нь чамархайн хос далавчууд байрладаг. Чамархайн далавчнаас доош хос далавчин сэртэнгүүд гарсан байна.Тэдгээрийн уг дээр нилээд өргөн ухархайн дугуй нүхнүүд байх ба эднээс дээш харааны болон элхэг нүхнүүд нээгддэг.
Элхэг яс- os.ethmoidale хамрын ба гавлын хөндийнүүдийн хооронд дээд хэсгээрээ духны ясаар хучигдаж оршино. Энэ нь 3 ялтас / босоо элхэг цаасан / тэдгээрийн хооронд байрлах хос сархиагнаас тогтоно.Босоо ялтас урагшаагаа хамрын мөгөөрсөн таславчинд шилжинэ.Элхэг ялтас нь гавлын хөндийн урд талд хөндлөн байрлах ба үнэрийн хонхрыг хучсан олон жижиг нүх сүвүүдийг агуулсан байдаг.
Цаасан ялтас нь элхэг ясны хос сархиагуудыг ороож байрлах ба тэдгээр нь том жижиг олон хуйлаадаснуудаас тогтоно.
Зулайн хоорондох яс- оs. 1пtеrраrietale нь дагзны ясны хайрсны дээд талд орших гурвалжин хэлбэртэй хос биш яс бөгөөд дух, зулайн яснуудын хооронд байрлана.
Зүлайн яс- Оs.parietale нь хос ялтсан яс юм. Энэ нь дух, чамархайн яснуудын хооронд байрлах ба чамархайн ирмэгээр дагзны болон чамархайн ялтаснуудад хуваагдана.
Духны яс-  os.frontale хивэгч амьтдад хамгийн том яс. Хойд хэсгээрээ маш хүчтэй хөгжсөн духны ирмэг байх ба энэ нь хажуу тийшээ эврийн сэртэнд шилждэг. Чамархайн сэртэнгийн уг дээр хос ухархайи дээд нүх байна. Шанааны сэртэн, духны ясыг холбосон шугам нь духны хөндийг агуулсан дух-чамархайн ба хамар ухархайн хэсэгт хуваагдана.
Чамархайн яс-. Os. Temporale  нь зулайн ясны хамт гавлын хөндийн хажуугийн ханым үүрэг гүйцэтгэх ба чамархайн хонхорыг бий болгоход оролцоно.Түүнийг хайрс ба хадан яс гэж хоёр хуваана.Чамархайн ясны хайрснаас хажуу тийш шанааны сэртэн эгц гарч шанааны ясны чамархайн сэртэнтэй холбогдож шанааны нумыг бий болгоно. Шанааны сэртэнгийн доод гадаргууд доод эрүүтэй холбогдох үеийн хонхор бий болсон байдаг.
Хадан яс нь сонор тэнцвэрийн эрхтнийг агуулна. Энэ нь хэнгэргэн хэсэг, хадархаг хэсэг, хөхөнцөр хэсгуүдээс тоггоно.
Хэнгэргэн хэсэг нь гавал-тархины хөндийн урд гадна талд байрлана.Түүний доод талд хэнгэрэгний хөндийн ясан цулцантай. Харин гадна хажуу талд нь сонсголын гадна сүв нээгдэнэ.
Хадархаг хэсэг нь чамархайн ясны дотор талд байрлах бөгөөд түүний төв хэсэгт нүүрний болон сонорын мэдрэлийн нүх, хонхрууд байрладаг.
Хөхөнцөр хэсэг нь хэнгэргэн болон хадархаг хэсгүүдийн хооронд оршдог. Хөхөнцөр хэсэг нь чамархайн ясны хайрстай нийлж чамархайн замыг бий болгодог.
Далавчин яс- os.pterygoideum нь тагнайн ясны босоо ялтасны дотно гадаргуу, шаантаг ясны далавчин сэртэнгийн дээр дэгээ хэлбэртэйгээр байрладаг.
Толгойн ясны нүүрний бүлэгт 8 хос (дээд эрүү,үүдэн шүдний яс,тагнайн яс, далавчин яс, хамрын яс, нулимасны яс, шанааны яс, доод эрүүний яс, хамрын самалдаг), 2 хос биш /шимэлдэг, хэрэлдүүрийн/ яс хамаарагдана.
Дээд эрүүний яс- os.maxillare  нь хамрын хөндийн хажуугийн ханын үүрэг гүйцэтгэнэ. Түүнийг их бие, хамрын ялтас, тагнайн сэртэн гэж хуваана, Их биеийн хэсэг 6 араа шүдний хонхор байрладаг. Хамгийн хойд араанаас хойш дээд эрүүний төвгөр байх бөгөөд харин өмнө талд нь шүдгүй зах байна.
Хамрын ялтас нь дотор гадна хуудаснаас тогтоно. Тэдгээрийн хооронд дээд эрүүний хөндий байна. Дээд эрүүний гадна ялтасны урд хэсэгт ухархайн доод суваг нээгдэнэ.
Тагнайн сэртэн түүний их биенээс дотогшоо орж эсрэг талын ижил нэртэй сэртэнтэй холбогдоно. Түүнд тагнайн хөндий байрладаг.
Үүдэн шудний яс-os.incusivum сул хөгжсөн. Энэ нь их бие, хамрын болон тагнайн сэртэнгүүдээс тогтоно. Хамрын сэртэн нь хамрын яс руу дээш өргөгдсөн, харин тагнайн сэртэн нь үүдэн шүдний ясыг дээд эрүүний тагнайн сэртэнтэй холбодог. Хивэгч малд үүдэн шүдний ясанд дээд үүдэн шүд гэж байхгүй.
Тагнайн яс- Оs.palatinum нь нилээд өргөн хэвтээ, босоо ялтаснуудаас тогтоно. Босоо ялтас дээд эрүүний төвгөрийн хооронд судас мэдрэлийн гурван нүх бүхий шаантаг тагнайн хонхор байна. Хамгийн том нь буюу шаантаг тагнайн нүх хамрын хөндий рүү нээгдэнэ. Түүний доод талд буй тагнайн арын нүх тагнайны сувагт, харин дээд эрүүний нүх нарийн завсар маягтайгаар ухархайн доод сувагт шилжинэ.
Хамрын яс -08. Nasale  нь гаднах гүдгэр, доторх хотгор ялтаснаас тогтоно. Дотно гадаргууд нь хамрын дээд самалдагны ирмэг бэхлэгдсэн
байгаа.
Нулимасны яс- оs. lacrimale нь ухархайн захаар нүүрний ба ухархайн ялтсанд хуваагдана. Ухархайн захын ойролцоох ухархайн ялтас дээр нулимасны уутны хонхор байрлаж урагшаагаа хамар-нулимасны сувагт шилждэг. Энэ ялтасны хойд хэсэг дээд эрүүний төвгөртэй нийлж нулимасны уутыг бий болгоно.
Шанааны яс-оs.zygomaticum нь хавтгай ялтсан яс юм. Шанааны ясыг шанааны сэртэнтэй холбож байдаг чамархайн ба духны сэртэнгүүд, нүүрний болон ухархайн гадаргуу гэж ангилна.
Шанааны яс нь нулимасны, духны, чамархайн яснуудтай хиллэж нүдний ухархайг бий болгоход оролцоно.
Доод эрүүний яс- оs. mandibulare нь их бие, эрүүний салаанаас тогтоно. Их биеийг нь араа шүдний хэсэг, үүдэн шүдний хэсэг гэж ангилна. Үүдэн шүдний хэсгийг дөрвөн шүд суух хонхортой түүшинт зах гэж ялгана. Араа шүдний хэсэг нь зургаан араа шүд суух хонхортой түүшинт захаас гадна тэдгээрийн урд талд шүдгүй зах байдаг. Эрүүний салаа нь гаднаа зажлуурын булчингийн хонхортой, дотор талдаа далавчин булчингийн хонхортой байхаас гадна үеийн сэртэн, булчингийн сэртэн тэдгээрийн хоорондох эрүүний онь байрлана . Далавчин булчингийн хонхорт доод эрүүний нүх нээгдэж үүдэн шүдний хэсэгг оочны нүхээр төгсөнө.
Хамрын самалдаг-conche nasi dorsalis et ventarlis  нь маш нимгэн сиймгэр ялтсан яс юм. Хамрын самалдаг нь хамрын хөндийд байрлаж түүнийг агаар дамжих олон замууд болгон хуваадаг.
Шимэлдэг яс- vomer нь хамрын хөндийд байрладаг хос биш яс. Шимэлдэг яс нь хамрын мөгөөрсөн таславчны хамт хамрын хөндийг баруун, зүүн хоёр тэнцүү тал болгон хуваадаг. Энэ нь шаантаг ясны их биеийн доод гадаргуу дээр өргөн ялтсаар эхлэн урагшаа ховил болон дээд эрүүний тагнайн сэртэнд бэхлэгдэнэ.
Хэрэлдуурийн яс- os.hyoideum  нь доод эрүүний салаануудын хооронд байрлах хос биш яс юм. Түүнийг богиновтор их бие, хэлний сэртэн, том, бага эврүүд, хэрчмүүд болгон ангилна. Энэ нь хадан ясны хэрэлдүүрийн сэртэнд бэхлэгдэнэ.
Нугаламт баганын яс /хузүу. их бие. суулний яс/
Хүзүүний нугаламууд – vertebrae cervicales  нь бүх сүүн тэжээлтэн амьтдад тогтмол 7 нугаламтай. Эдгээрнь хэлбэр бүтцээрээ өөр хоорондоо төсөөтэй, боловч 1,2-р нугалам буюу аман хүзүү, хатан хүзүү бас 6,7-р нугаламууд нилээд өвөрмөц ялгаатай. Хүзүүний 1-р нугалам буюу аман хүзүү нь дээд, доод нум, хүчтэй хөгжсөн далавч, дээд , доод төвгөрүүд бий болжээ.
Сээрний нугаламүүд vertebrae thoracales  нь урт босоо сэртэн, хоёр хос хавирганы хонхор. хавирганы төвгөрийн хос оромууд бий болсон байна.
Үхэр 13 сээртэй, урт босоо сэртэнтэй, их бие нь дугирагдуу онины оронд нугалам хоорондын нүх бий болсон. Нугаламын босоо сэртэн нь өргөн ялтаслаг, тэгш биш захтай.1-5-р нугаламын босоо сэртэнгүүд нь хамгийн өндөр, 10-р нугаламаас богиносож, сүүлчийн 3 нугаламын босоо сэртэн ижилхэн өндөртэй болно. нь урт хөндлөн хавирганы
сэртэнгүүдтэй. Үхэрт харцаганы нугалам 6 байдаг. Босоо сэртэн нь богино, өргөн. Үеийн урд сэртэн нь ховилтой, хойд үеийн сэртэн нь конус хэлбэртэй болсон.
Ууцны нугаламуүд- vertevrae sacrales нь хоорондоо нийлж нэгдээд ууцны яс-оs sacrum -ийг бий болгосон.
Эхний нугаламуудын хөндлөн сэртэнгүүд нийлээд чих маягийн гадаргуутай далавч болон хувирсан. Харин дараагийн нугаламууд нь ууцны ясны хажуугийн хэсгийг үүсгэсэн байдаг. Үхрийн ууцны яс 5 нугаламнаас үүссэн. Энэ нь нум хэлбэрийн хотгор их бие, босоо сэртэнгүүд нь суурь болон үзүүрээрээ нийлж ууцны дунд ирмэг, тэгш өнцөгт маягийн далавч, чих маягийн үеийн гадаргуу нь хойшоо гадагшаа чиглэсэн зэрэг хэд хэдэн өвөрмөц онцлог шинжтэй .
Суулний нугаламууд- vertebrae caudales нь гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаанаасаа шалтгаалаад амьтан бүрт харилцан адилгүй тоо хэмжээтэй. Адуу, үхэрт 18-20, нохой, гахайд 20-23 сүүлний нугалам байдаг . Эдгээрээс эхний 5-6 нугалам нугаламуудын ерөнхий шинжийг хадгалсан хойшоогоо конус хэлбэртэй нарийсаж сүүлчийн нугаламууд нь зөвхөн нарийн бортгон бие болсон байна.
Хавирганууд-costae нь хавирганы яс, хавирганы мөгөөрс гэсэн 2 хэсгээс тогтоно. Ясан хавиргыг 2 төгсгөл /нугаламын.өвчүүний/; 2 зах /урд, хойд/ 2 гадаргуу / гадна, дотно/ болгон хуваадаг. Хавирганы нугаламын төгсгөлд нь толгой, төвгөр, хүзүү байна. Хавирганы урд зах булчингийн ховилоор, хойд зах нь судасны ховилоор зааглагдана.
Өвчүүний төгсгөл нь хавирганы мөгөөрсөөр өвчүүтэй холбогдсон байдаг. Эдгээр өвчүүтэй шууд холбогдож байгаа хавирга 7-8 хос байх ба тэдгээрийг жинхэнэ буюу өвчүүний хавирга гэж нэрлэпэг. Харин өвчүүг хүрдэггүй хавирганы нум үүсгэн хоорондоо нийлсэн суүлчийн хавиргануудыг хуурамч буюу сүвээний хавирга гэж нэрлэдэг байна.
Өвчүүний яс-os.sternum нь цээжний хэнхэрцгийн доод суурь болдог. Түүнийг их бие, бүдэрхий, аймхай мөгөөрсөөр төгсдөг аймхай сэртэн гэж ялгана. Их бие нь хажуугаараа хавирганы мегөөрстэй холбогдох оньтой,
Үхрийн  өвчүү хавтгай  өргөн  их биетэй   .  Хажуу  захаараа 6  хос хавирганы онь бий болгосон байна.
Өвчүүний бүдэрхий нь ялигүй дээшээ хотгор, аймхай сэртэн урт байдаг.
Урд хөлийн хэлхээ яс
Захын хэлхээ яс давших хөдөлгөөний хөшүүргийн буюу тулгуурын үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь мөрний бүслүүр яс, чөлөөт чацны яснуудаас
тогтоно.
Дал-scapula гурвалжин хэлбэртэй өргөн ялтсан яс. Түүнийг гурван булан, хоёр гадаргуу болгон ялгадаг. Гадна гадаргуу дээр далны шонтонгоор төгсдөг далны хамар байрлана. Далны хамрын урд хэсгийг
далны урд хотын хонхор, арын хэсгийг далны хойд хотын хонхор гэж нэрлэдэг . Мөн далны дотор талд далны доорхи хонхор оршино.
бугалганы яс- os.brachii s.humeris   нь урт хөндий яс бөгөөд дээд төгөсгөлдөө   толгой,   том   бага   товгорууд   тэдгээрийн   хооронд   товгор хоорондын ховил, том товгороос доош гурвалжин барзан,бага товгорын , доор дугираг барзан тус тус байна. Харин доод төгсгөлд нь хөндлөн гурви байх бөгөөд түүний  ард залааны хонхор,  гадна дотно хоёр талд нь булуунууд байрлана.
Богтос- оssа antibrachii нь хоорондоо нийлсэн шуу яс, залаа яс хоёроос тогтоно. Залаа яс- os .ulna нь дээд талдаа залааны төвгөр, тал саран онь бүхий урт яс юм. Энэ нь амьтны төрлөөс хамаараад  хөгжил нь
үр байдаг. Таван сарвуутай амьтанд шуутайгаа зэрэгцсэн урт, адуунд шуу ясыг гурав хуваасны дээд хэсэгт нийлж байрласан байдаг.
Шууны яс os .radius  нь дээд төгсгөлдаө хотгор үеийн гадаргуутай , доод үзүүртээ тэгш биш булаар төгссөн байна.
Урд шийр-skeleton manus нь хагд үеийн яс, шилбэний яс хурууны яснуудаас тогтоно. Хагд үений яс-ossa capri нь хоёр эгнээ богино яснаас тогтоно. Эдгээрийг дотор талаас нь эхэлж нэрлэнэ. Хагд үеийн шуу яс, хагдны завсрын яс, хагдны залаа яс, хагдны нэмэлт яс г.м.Доод эгнээнд хагд үеийн нэгдүгээр яс,  хагдныхоёрдугаар яс, хагд үеийн гуравдугаар яс, харин бүх сүүн тэжээлтэн амьтдад хагдны дөрөвдүгээр яс нь тавдугаар ястайгаа нийлж нэг яс болсон байдаг. Үхэрт хагд үеийн нэгдүгээр яс цөглөж үгүй болсон ба хоёр дугаар яс нь гуравдугаар ястай нийлснээс доод эгнээнд ердөө л хоёр яс байх
Шилбэний яс-ossa metacapri  нь таван яс байх боловч хивэгч амьтдад 3 яс үлдсэн байна, Үүнээс 3-4-р яснууд нийлж нэг яс болсноос гадна дээд талдаа үеийн гадаргуутай, доороо дундуураа гүн онь бүхий урд гадаргуудаа дагууд нь ховил бий болсон байна.   
Хурүуны         яс os digitorum Хурууны яснаас хивэгчдэд 3-4-р яснууд үлдсэн. Эдгээр нь тус бүртээ гурав, гурван үеийн яснуудтай. 1-р ясыг нь хурууны үеийн нэгдүгээр яс буюу бэрэвхийн яс, хоёрдугаар ясыг нь титэм яс, гуравдугаар ясыг нь хурууны гуравдугаар яс буюу туурайн /Турууны/ яс гэж нэрлэнэ.
Хойд хөлийн хэлхээ яс
Хойд хөлийн яс- хэд хэдэн яс нийлж бүрдүүлнэ. Эдгээр ясыг нь мөн аарцагны бүслүүр, чөлөөт чац гэж хоёр бүлэг болгоно.
Аарцагны бүслүүрт дундуураа заадсаар холбогдсон хоёр сүүжний яс хамаарагдана. Эдгээр нь тус бүртээ ташаа, заарцаг, өгзөгний яснуудтай.
Ташаа  яс- os ilinum нь ууцны ястай холбогдож урагшаа дээшээ ташуу байрласан урт хавтгай яс. Түүнийг их бие, далавч гэж 2 ангилна. Их бие нь угиин тогооноос урагш дээш байрлах ба төгсгөлд нь далавч байна . Далавчинд  нь гадна буюу хондлойн , дотор талын буюу ууцны гадаргуунууд байрладаг. Далавчны гадна төвгөрийг ташаан толгой, дотор талын төвгөрийг ууцны гэж нэрлэдэг.
Заарцагны яс- os pubis  нь үеийн тогоо руу чиглэсэн байх ба түүнийг заадасны ба үеийн тогооны салаа гэж хоёр ангилна.
Өгзөгний яс- os ischii нь үеийн тогооноос хойш гадагшаа чиглэгэсэн байна .Түүнийг их бие, үеийн тогооны салаа, заадасны салаа гэж заагладаг . Их бие хойшоо гадагшаа чиглэж өгзөгний төвгөрөөр төгсдөг. Заадасны   салаа, үеийн тогооны салааны хооронд сүүжний том нүх байрладаг .
Дунд чөмөгний яс- os femoris  нь хүчтэй хөгжсөн урт хөндий яс. Дээд төгсгөлд нь бөөрөнхий бөмбөлөг хэлбэртэй толгой байх ба түүний хажууд булчингийн барзан бүхий том эргүүлэг бий. Толгойн доод дотор талд бага эргүүлэг  , эдгээрийг ташуу холбосон эргүүлэг хоорондын ирмэг байдаг. Доод  төгсгөлд нь гадна, дотно булуу, булуу хоорондын онь байрлана .булуунуудын дээд ард талд дунд чөмөгний арын хонхор , харин урд талд онь , тойгны тод ирмэг бүхий гурви бий.
Шаантны яс- ossa  cruris    нь шагайт, тахилзуур гэсэн хоёр яснаас тогтоно . Шагайт яс-ossa tibia нь гурвалжиндуу урт хөндий яс. Шагайт нь  урдуураа тод илэрсэн ирмэгтэйгээс гадна дээд төгсгөлдөө гадна, дотно булуу , булуу хоорондын шовон бий болсон. Доод төгсгөлдөө халхавч ястай гурви байна.  Тахилзуур яс- ossa fibula  нь зарим амьтанд хаяадаа шагайтны гадна булуунд бэхлэгдсэн үлдэгдэл жижиг яс юм.  Хойд шийр- skeleton pedis  нь тахимны үеийн яснууд, хойд   шилбэ хурууны яснуудаас тогтоно. Тахимны үеийн яснууд ossa tarsi нь гурван  жижиг яснаас тогтоно. Дээд эгнээнд нь шагайны яс, борвины яс байна . Дунд эгнээнд ганцхан төв яс, харин доод эгнээнд нь   тахимны ,үеийн 1,2,3,4,5 яснууд байх ёстой боловч амьтны төрлөөс хамаараад тоо хэмжээ харилцан адилгүй болжээ.


Хоид шилбэ- os metatarsi  нь хэмжээгээрээ урт ялгаатай байвч хэлбэрээрээ урд шилбэтэй, бас хуруунууд ч ялгаагүй урд хөлийн хуруунуудтай ижилхэн байна.

No comments:

Post a Comment