Wednesday, April 11, 2018

Үрэл эмийн хэлбэр

Үрэл эмийн хэлбэр

10:11 , 2016-2-28 .. Бичигдсэн: мэргэжлийн хичээл .. Холбоос
 Сахарын ширхэгийг эмийн бодис болон туслах бодисоор олон дахин үелэх замаар гарган авсан дотуур хэрэглэдэг эмийг хэлбэрийг үрэл гэнэ. Үрэл нь зөв хэлбэртэй 0,1-0,5гр 4-8мм диаметртэй байна.
    Үрэл эмийн хэлбэрийн давуу талууд
  1. өвчтөн уухад тохиромжтой бөөрөнхий хэлбэртэй
  2. үрэл бүхэнд эмийн бодис нь жигд тунгаар тархсан
  3. хадгалах тээвэрлэхэд тохиромжтой
  4. эмийн бодисын цочроох үйлдэлийг багасгасан
  5. гадна нөлөөнөөс хамгаалагдаг
  6. эмийн муухай үнэр амт далдладаг.
    Үрэл эмийн хэлбэрийн дутагдалтай талууд
  1. бэлтгэхэд их хугацаа ур чадвар хүн хүч тусгай багаж тоног төхөөрөмж шаарддаг
  2. бага насны хүүхэд болон ухаангүй өвчтөн хэрэглэх боломжгүй
    Үрэл эмийн хэлбэрийг бэлтгэх технологи
  1. наалдуулагч холимог бэлтгэх
  2. үрлийн цөмийг бэлтгэх
  3. эмийн бодис болон туслах бодисоор үелүүлэн томруулах
  4. хатаах
  5. будах
  6. өнгөлөх
  7. чанарыг шалгах
  8. савлах, хаяглах

No comments:

Post a Comment