Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй улсаар Норвеги улс шалгарчээ. 5-хан сая хүн амтай, цаг агаарын таатай бус орчинд оршдог энэ улсын хөгжлийн гол онцлог нь шударга шүүх, байгалийн баялгийн тэгш хуваарилалт, иргэдийн тэгш эрх, хамгийн гол нь иргэдийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлсэн өндөр цалин хөлс түүнчлэн өндөр татвар, үнэгүй сургалт, үнэгүй эм, эмнэлэг зэрэг нь энэ улсын иргэдийн аз жаргалтай амьдралын эх үндэс нь болдог.
Эдийн засаг, улс төрийн хөгжлөө олигархижих, монопольчлохыг эрс татгалздаг, хуулиар хамгаалдаг энэ улсын 5-н сая иргэд бүгд ам. долларын саятангууд болж бүгд эрүүл чийрэг, эвтэй найртай, баян чинээлэг аж амьдарцгааж байна.
Энд ҮХ-иар нь хамгаалагдсан бүх баялаг Төрийн мэдэлд байж бүх орлогыг төсөвт хуримтлуулж, Тэтгэврийн сан (1 Триллион ам. доллар!) бий болгож чадсан хөгжлийн онцлогтой.
Энэ улсад Төрөөсөө том болсон нэг ширхэг ч олигархи байхгүй, Төрөөсөө баян болсон нэг ширхэг ч монополь компани байхгүй. Бүх иргэд хуулиа дээдлэх, Эх орноо хайрлах, үнэнч шударга амьдрах нь Норвеги хүн бүрийн чин эрмэлзэл нь юм.
Цагтаа Еврпоп тивийн хамгийн ядуу улс байж Шведүүдэд ад үзэгдэн хөөгдөж Тусгаар улс болсон түүхтэй.
No comments:
Post a Comment