Түүхэн товчоон
ЭЗШУИС-ийн ЭҮИТ-ийн тэнхим нь 2015 оны 9-р сард ЭЗУ-ны магистр Б.Рэнцэн, Хэл шинжлэлийн ухааны магистр Ц.Ундармаа, Ч.Мөнхнасан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр 2015-2016 оны хичээлийн жилд ЭЗУ-ны магистр Б.Рэнцэн, 2016-2017 оны хичээлийн жилд ЭЗУ-ы доктор Б.Цэрэндолгор (Ph.D) ажилласан.
ЭҮИТ-ийн тэнхим нь 2017-2018 оны хичээлийн жилийн тэнхимийн эрхлэгчээр ХЗУ-ны доктор Д.Байгалмаа (Ph.D), Боловсрол судлалын магистр О.Чимэггэрэл, ХШУ-ы магистр Ц.Ундармаа, Эмийн үйлдвэрийн инженер, биотехнологич багш Ч.Мөнхнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО:
Оюутанд зөв хандлага, дадал төлөвшүүлэн, сургалтын чанарыг дээшлүүлэн, багш, судлаачийн эрдэм судалгааны ажлыг эрчимжүүлнэ.
ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:
Монголд анх удаа БНСУ-ын Олон Улсын Их Сургуультай /IUK/ хамтарсан “3+2” хөтөлбөрийг ЭЗШУИС болон ЭҮИТ-ийн тэнхим хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эмийн үйлдвэрийн инженер технологийн ангид солонгос хэлний болон мэргэжлийн хичээлүүд “сургалт - эрдэм шинжилгээ - үйлдвэрлэл” гэсэн шүтэлцээтэйгээр явагддаг.
ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:
Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхим нь БНСУ-ын Олон Улсын Их Сургууль, Дэгү Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуультай нягт хамтын ажиллагаатай ажилладаг. 2017-2018 оны хичээлийн жилд эмийн үйлдвэрийн инженер технологич мэргэжлийн 3+2 хөтөлбөрийн хүрээнд анхны оюутнууд маань БНСУ-ын ОУ-ын их сургуулийг зорилоо.
No comments:
Post a Comment