Thursday, April 12, 2018

2020 он гэхэд Монгол улс эрчим хүчнийхээ 20 хувийг нар салхинаас бүрдүүлнэ

“Сэргээгдэх эрчим хүч ба Уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүч зохицуулах хороо хамтран  зохион байгуулж буй энэ удаагийн хэлэлцүүлэгээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжисэнээр тодорхой үр дүн гарч байгаа юм. 
2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон  хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад оржээ.
Энэхүү нарны цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгааг салбарын хүмүүс хэллээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:
“Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байдаг.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна.

No comments:

Post a Comment