Даяарчлалтай холбоотой гадаад хэл сурах шаардлага их гарч байна. Макс Мюллер гэдэг германы эрдэмтэн Английн
тариачдын яриаг судлаад, тэд өдөр тутмынхаа амьдралд 300-гаад үгэнд эргэлддэгийг тогтоожээ.
Мөн гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Дээрхи хоёр багшийн аргууд үүн дээр тулгуурласан байна. Ингэж гадаад хэлний суурийг тавьсны дараа мэдлэгээ гүнзгийрүүлэх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд юуны түрүүнд үгийнхээ нөөцийг баяжуулах хэрэгтэй. Уламжлалт аргаараа цээжилбэл өдөрт цөөхөн үг цээжилнэ. Яагаад гэвэл механик арга үр дүн маш бага. Харин утгачилсан, дүрслэх, төсөөлөх чадвар дээр тулгуурласан “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвд зааж байгаа аргууд механик тогтоолтоос 20 дахин илүү үр дүнтэй гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Тийм ч учраас 1 цагт 50 үг цээжлэх боломж олгож байгаа юм. 1 цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүмүүс итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн 1 цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ.
Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. Тэгвэл асуудлыг өөр өнцгөөс хараад үзвэл байдал шал ондоогоор харагдана. Итгэхгүй байгаа зүйл нь боломжтой гэдэгт итгэхийн тулд гагцхүү өөрсдөө хийгээд үзэх хэрэгтэй. 1 цагт 50 гадаад үг цээжлэхийн тулд 1 үгийг 72 секундэнд цээжлэх шаардлагатай. Яг цээжлээд үзэхэд 72 секунд гэдэг бол маш их хугацаа юм. “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвд сурч байсан хүмүүсээс хамгийн хурдан цээжилж байсан нь 50 үгийг 27 минутанд цээжилж байв.
Одоо 1 цагт 50 гадаад үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Нөгөө л холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдагийг бүгд мэднэ.
Жишээлбэл, монголоор “үзэг” гэдэг үгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй зүгээр төсөөлөхөд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож өгнө. цээжлэнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог.
Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй “пин” гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно. Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож, үзгэнд “пингийн” хананы үзүүлж байгаа эсэргүүцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.
Эрдэмтний судалгаагаар 2000 үгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 үг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бүр 10000 үг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт буурна. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000 үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг?/*+

No comments:
Post a Comment