Friday, April 13, 2018

Эмийн зохистой хэрэглээ, Эм гэж юу вэ??

эмийн зохистой хэрэглээ


 Эм гэж юу вэ? Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.

Эмийг ямар үед хэрэглэх вэ?  

Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайЭмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?  

Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.  

Эмийн гаж нөлөө гэж юуг хэлэх вэ?

Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг харгалзан үзэхгүй байснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олон байдаг. Ер нь бараг бүх эм гаж нөлөөтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн эмийн “хэрэглэх заавар” дээр тодорхой бичсэн байдаг. Тухайлбал: стрептомицин, гентамициныг их хэрэглэвэл сонсгол муудна.

Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие махбодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэссэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, эмч өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалан эмийн гаж нөлөө ихсэх хандлагатай байна.

Эмийн гаж нөлөө ямар хэлбэрээр илрэх вэ?

Эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр нь янз бүр байдаг. Тухайлбал:

Хэрэглэж байгаа эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө

Зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Жишээ нь: Ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах, эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ.

Бие махбодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамааран илрэх гаж нөлөө

Антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдаг ашигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр үүсдэг.

Харшил

Пенициллины бүлгийн эмэнд харшлын урвал илрэх нь олонтаа тохиолддог.

Донтол

Зарим сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж төрж, уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө.

Эмийн хорт нөлөө

Эмийн бодисын нөлөөгөөр бие махбодь бүхэлдээ болон аль нэгэн эрхтэн сонгомлоор хордох явдал эм хэрэглээний практикт нэлээд элбэг тохиолддог. Жишээ нь: Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээнэ.

Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?

Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.

Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх

Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх.

Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх.

      Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.

        Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх.

        Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдаж байсан бол эмчид үзүүлэхдээ энэ талаар урьдчилан мэдэгдэх.

        Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй.

Эмийн зохистой хэрэглээ нь эмийг зөв сонгохоос эхэлдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эмийн санч нар туслах болно. Эмийг олгох байдлаар нь:

Жоргүй олгох

Жороор олгох

Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үздэг.

Жоргүй олгох эмийг эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Эмийг буруу хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ?
Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал:

Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна.

Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Эмийг тохирсон тунгаар хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно.

Хэт олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ.

Эмийг нэг дор хэт их хэмжээгээр, өдөрт хэт олон удаа эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэл ихэснэ.

Эмийг зөв хэрэглэхийн тулд юу анхаарах вэ?

Манай иргэдийн дунд ямар нэг өвчин туссан үедээ эмчид хандалгүй эмийг өөрсдөө дур мэдэн сонгон хэрэглэдэг, хэрэглэх зааврыг баримтладаггүй буруу дадал хандлага түгээмэл байна. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн бус хүмүүс өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.

Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй.

Та хэрвээ эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.

Эмийн санд жоргүй олгодог эмийг бие даан хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд тухайн эмийг худалдаж авахын өмнө эмийн санч болон тухайн эмийн “ хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.

Зарим нийлмэл найрлагатай эмийн нэр нь өөр боловч ижил үйлчлэгч бодис агуулсан байдаг. Тухайлбал: Эмийн санд жоргүй олгодог ханиаданд хэрэглэдэг ихэнх эмийн найрлаганд парацетамол орсон байдаг тул эмийг худалдаж авахын өмнө найрлагыг сайтар анхаарч давхардуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Эмийг хэдэн удаа хэрэглээд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.

Нярай болон бага насны хүүхдэд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.

Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний энхий 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.н амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.














No comments:

Post a Comment